Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2005, 2006 онд хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь үерийн даланд хаясан этгээдийг олж илрүүлжээ. Тодруулбал, 2005 оны арванхоёрдугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 11 дүгээр хороон дахь үерийн далан дотроос олон тооны шархтай иргэн Б-ийн цогцсыг олж байсан.

Түүнээс хойш нэг жилийн дараа тус хорооны жалганд иргэн О-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргийг бүртгэж, мөрдөн шалгаж байсан юм. Улмаар уг хэргийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлжээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу