Өнөөдөр /2023.12.14/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09.30 ЦАГТ:

Төрийн ордонд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа болно.

10.00 ЦАГТ:

Төрийн ордонд ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд 1, 2, 4-р байранд шалгарсан залуусыг хүлээн авч уулзан, шагнал гардуулна. Утас: 9910-3830.

10.00-15.00 ЦАГТ: 

“Өнөр бүл” хүүхдийн төвд Асрамж, халамжийн 8-16 настай хүүхдүүдийн дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” уралдаан болно. 18 багийн 100 хүүхэд, шүдний 60 их эмч оролцоно. Утас: 990-88159.

11.00 ЦАГТ: 

“Монгол Ньюс” мэдээллийн төвд “Тоонот” рекордсын уран бүтээлч, реппер ThunderZ шинэ уран бүтээлээ танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9944-3636.

11.30 ЦАГТ: 

“ЗМ” сонины мэдээллийн төвд Цахим гэмт хэргийн талаар иргэн Ц.Батцэцэг мэдээлэл хийнэ.

-Эрдэнэтийн овооны ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн өдөр тохиож байна. 

-Говь-Алтай аймгаас нийслэлд мах нийлүүлэх “Хүргэлт-4” үйл ажиллагаа зохион байгуулж байна. Утас: 7048-4850.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу