Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээнээс Монгол Улсын “IHC esports” баг дэлхийн аваргаар тодорсон билээ. 

Тэднийг өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа. Багийн гишүүдийг Мэдээлэл харилцаа, холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны жуух бичгээр шагналаа. Энэ үеэр “IHC esports” багийн хөрөнгө оруулагч О.Мөнхжингөөс зарим зүйлийг тодрууллаа. 

-Та esport-д яагаад хөрөнгө оруулахаар шийдсэн бэ?

-Esport-д хөрөнгө оруулсан хүн нь зөвхөн би биш. Манай “Их бит” ХХК-ийн Б.Гантиг, талийгаач Б.Эрхэмбаяр бид гурав ярилцаж, хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Цахим зах зээлийн хөгжилд гарч ирж буй дүү нараа дэмжих үүднээс esport-д хөрөнгө оруулсан. Бид энэ багийг санхүүгийн тал дээр санаа зовохгүй болгож, хангалттай цалин, амьдрах байр, тэмцээн уралдааны бүх зардлыг нь гаргасан. Эргээд энэ хүүхдүүд маань шагнал авч, гэрээний дагуу шагналын мөнгөө хуваадаг. Гэхдээ хүүхдүүд маань илүү их хувь авдаг. Хандив өгөх байдлаар биш, харилцан ашигтай байдлаар хөрөнгө оруулалт хийх буюу бизнес менежмент гэж ямар байдгийг харуулахыг зорьсон. Тэгж чадсандаа маш их баяртай байна. 

-Цахим хөгжлийг дэмждэг Цахим харилцаа холбооны яам байгуулагдсанаар төр, хувийн хэвшил хамтарч хөрөнгө оруулах боломж үүслээ шүү дээ?

-Н.Учрал сайд хэлсэн. Цаашдын тэмцээн уралдаанд ямар дэмжлэг үзүүлж болохоор байна төрөөс дэмжиж ажиллана гэсэн. Үүнийхээ хүрээнд шууд холболттой интернэтээр хангаж байгаа нь нүдээ олсон дэмжлэг байлаа. Өнгөрсөн жил counter strike-ийн баг Азид байдаг хэр нь Европын дивизионд тоглоод байдаг. Энэ үед интернэтийн хурднаас болж хэдэн долийн зөрүү буудалцаанд ялагдахад хүргэдэг учраас бид эдгээр хүүхдүүдийг Турк улсад амьдруулж байж тоглуулах уу гэдэг гэж төлөвлөж байсан. Харин одоо шууд холболттой болсноор Азид ямар ч гацалтгүй тоглож, маш том давуу тал болно. 

-Иргэд шагналын мөнгөөс улс маш их татвар авч байна гэж шүүмжилсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Татвар байж улс оршин тогтнодог. Бид өвдлөө гэхэд л эмнэлэгт очно. Манай улс орлогын татварын хувьд бусад улсуудтай харьцуулахад бага. Жишээ нь, урлаг спортын шагналаас 5 хувийн татвар бодогддог. Монгол Улсаас энэхүү тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлээгүй байж шагналын мөнгөнөөс татвар авлаа гэж иргэд шүүмжлээд байна. Бид Туркэд татвар төлсөн. Монгол, Турк хоёр улс татварын хэлэлцээртэй учраас давхар татвар авахгүй. Яах вэ, манай компанид шагналын мөнгө орж ирэхэд татвар авна. Бид өгөх л ёстой. Татварын асуудалд бид санаа зовоогүй байхад та бүхэн санаагаа бүү чилээ. 

Л.ЗУЛ 

5 САНАЛ

  1. Mongol teneg shaltag toochdog sul doroi hvmvvseer dvvrsen. Munhjin bol tsuuhun ervvl uhaantai chadvartai chadaltai zaluusiin neg

  2. Энэ олигтой амьтан бишдээ хүүхдүүдийг буруу юманд ашиглачихаж мэдэхээр луйварчин шүү.Уйлж унжаад үхчих гээд байсан шоронгоос оо гарчихсан юм байхдаа.

  3. луйварын мөнгөө угааж байгааг ойлгохгүй л байгаа юм байхдаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу