Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацүно албан тушаалаасаа огцорлоо. Тэрбээр энэ тухайгаа шууд дамжуулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Мацуно улс төрийн хандиваас тайланд тусгалгүйгээр мөнгө авсан гэх томоохон дуулианы улмаас Японы ард түмэн одоогийн засгийн газарт итгэл алдарч эхэлсэн тухай тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Үндэсний улс төрд саатал гаргахгүйн тулд би өнөөдөр Ерөнхий сайд Кишида Фүмиод хандан, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа” гэж тэр хэлжээ.

Японы эрх баригч нам олон нийтийн арга хэмжээний үеэр томоохон бизнес эрхлэгчдээс цуглуулсан мөнгийг нуун дарагдуулсан хэрэгт холбогдоод буй билээ. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Кишида Фүмио дээрх хэрэгт сэжиглэгдсэн Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүра болон эрх баригч Либерал ардчилсан нам (LDP)-ын нөлөө бүхий хэд хэдэн улстөрчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан.

Энэ дагуу Ясутоши Нишимүрагаас гадна Үндэсний хэргийн сайд Жунжи Сүзүки, Хөдөө аж ахуйн сайд Ичиро Мияашита нар албан тушаалаа орхижээ.

Эх сурвалж: KYODO, ASAHI, AIF
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу