Ээжийнхээ хамтран амьдрагч Э-д зодуулж, маш хүнд гэмтсэний улмаас эмнэлэгт ухаангүй байгаа хүүгийн ээжийг суллажээ.

Тодрууулбал, Өнгөрсөн гуравдугаар сарын найманд гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч болох Э зодож, биеийн байдал нь хүнд байхад нь ГССҮТ-д хүргээд зугтсан хэрэг гарсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад  Э-г нэг сар цагдан хорихоор болоод буй.

Харин хүүгийн ээжийг хэргийг нуун дарагдуулсан хэмээн 48 цаг цагдан хорьсон. Улмаар үргэлжлүүлэн хорих саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт гаргасан боловч прокуророос хорих шаардлагагүй гэж үзсэн байна.

Ингэснээр хүүгийн ээжийг хорьсон 48 цагийн хугацаа дуусаж, суллажээ.

Зодуулсан хүүгийн тухайд, биеийн байдал маш хүнд, одоог хүртэл ухаангүй байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу