“PUBG Mobile Global Championship 2023” тэмцээний аваргын цомыг өндөрт өргөсөн Монгол Улсын и-спортын “IHC”  багийн тухай товч мэдээллийг хүргэж байна. 

“IHC”  багийг анх 2018 онд Undaak буюу С.Ундрах үүсгэн байгуулжээ. Тус баг өмнө нь  “Zeus” нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. 2021 онд багийн эзэмшил болон нэрээ “IHC esports” болгон өөрчилсөн байна.

Alex, Godless, Zyol, DEMO, Abely гэсэн таван гишүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцож, дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирсан юм.

  1. Zyol буюу Баярцэнгэлийн Золбоот

Тэрбээр дэлхийн аваргын шилдэг тоглогчоор тодорсон билээ. Zyol 2005 оны нэгдүгээр сарын 27-нд төржээ. Тэрбээр “IHC” багт 2021 оны арванхоёрдугаар сарын 7-нд нэгдсэн байна.

2. Abely буюу Нямлхагвагийн Дулаанжаргал1999 оны аравдугаар сарын 25-нд төржээ. Тэрбээр “Zeus” багт 2020 оны хоёрдугаар сард нэгдэж байжээ.

3. DEMO буюу Батхуягийн Батбагана

2001 оны хоёрдугаар сарын 7-нд төржээ. Тэрбээр 2022 оны тавдугаар сард “IHC”  багт нэгдсэн.

4. Godless буюу Баатархүүгийн Билгүүн

Тэрбээр 2004 оны есдүгээр сарын 27-нд төржээ. 2021 оны нэгдүгээр сард “Zeus” багийн тоглогч болж байжээ.

5. Alex Хатанбаатарын Хүсэлбаатар

2005 оны гуравдугаар сарын 1-нд төржээ. “Zeus” багийн гишүүн байсан бөгөөд үргэлжлүүлэн “IHC”  багийн гишүүн болсон юм.

  • “IHC esports” баг PUBGM тоглоомын 2020 оны ДАШТ-д “Zeus esports” нэрээр оролцож, и-спортын төрлөөр дэлхийн аваргын анхны хүрэл цомыг авч байв
  • 2021 оны нэгдүгээр сарын 26-нд “PUBG Mobile Global Championship” дэлхийн аваргын III байр
  • 2021 оны дөрөвдүгээр сарын 18-нд “PUBG Mobile Pro League” тэмцээний II байр
  • 2021 дөрөвдүгээр сарын 29-нд “Peace Elite Asia Invitational” тэмцээний III байр
  • 2021 оны долоодугаар сард “PUBG Mobile World Invitational” тэмцээний IV байр
  • Уг тэмцээний шагналынхаа мөнгийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлаж байжээ
  • 2022 оны дэлхийн аваргын эрхээ Last chance шатнаас авч, тавдугаар байр эзэлж байв
  • “South Asia Championship Spring 2023” тэмцээнд есдүгээр байранд оров
  • Энэ удаагийн дэлхийн аварга гурван өдрийн турш нийт 18 удаагийн тоглолтын үр дүнгээр дууссан
  • Сүүлийн өдрийн зургаан тоглолтдоо нийт 46 оноо авав. Ингэснээр и-спортын төрлөөр ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны баг болсон юм.

Аваргын цом өргөснийхөө дараа Zyol буюу Б.Золбоот сэтгэгдлээ хуваалцахдаа, “Багаараа маш их бахархаж байна. Энэ хүртэлх зам дардан байгаагүй. Бид олон хүнд өдрүүдийг туулсан”

“Энэ тоглоомын утга учир нь байлдах. Тиймээс бусад багийн тоглогчдоос илүү байлдаж чадсанаар аварга боллоо”

“Унасан, боссон ч үргэлж хамт байсан дэмжигчдэдээ баярлалаа” хэмээсэн юм.

Тэдний амжилтыг ЦХХХЯ-наас үнэлж “Цахим элч” болгож, 1 жил өндөр хурдны интернэтээр бэлтгэл хангуулахаар боллоо.

“IHC ESPORTS” БАГТ ДАРАА ДАРААГИЙН ТЭМЦЭЭНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

“ТҮҮЧЭЭ”-Г ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ЗУЛ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу