Монголын үндэсний паралимпын хорооны 2023 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол “Улаанбаатар” зочид буудалд боллоо.

Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132 (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ.

2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн. Одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчираадад байна.

МҮПХ-ны оны шилдэг шагналыг хүртсэн тамирчид:

  • Шилдгийн шилдэг тамирчин: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ
  • Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: У.Сүрэнжав
  • Шилдэг эрэгтэй тамирчин: Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Л.Туруунаа
  • Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Д.Батнасан
  • Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Б.Нарантуяа
  • Шилдэг залуу тамирчин: Г.Даваахүү
  • Шилдэг спортын холбоо: Монголын пара хөнгөн атлетикийн холбоо
  • Оны онцлох тамирчин: Д.Ганбат

Сануулахад, Оны шилдгийн шилдэг тамирчин болсон Э.Содномпилжээ нь 2023 онд пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос алт, Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2023” Азийн зуны спортын пара наадмаас мөнгө, “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадмаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр МҮПХ-ны оны шилдгийн шилдэг цомыг дөрөв дэх удаагаа хүртэж буй ажээ.

Харин шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон У.Сүрэнжав нь таеквондогийн 2023 онд ДАШТ-ээс хүрэл, “Ханжоу-2022” Азийн пара наадмын мөнгө, Австрали, Франц, Мексикийн гранпри тэмцээнээс алт, мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу