Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 16.00 цагт СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон” хэмээн тайлбарласан байдаг.
Тэгвэл уг цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг шүүх хэлэлцэхээс татгалзаж, Н.Өнөрцэцэгийг суллах боломжгүй гэж үзжээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу