Лантуун дохио ТББ-аас жил бүр зохион байгуулдаг ““ИД ШИДИЙН УУТ” аян эхэлллээ.

Лантуун дохио ТББ нь шинэ жилийн баярыг тохиолдуулан хотын төвөөс алслагдсан, эмзэг бүлгийн айл өрхийг зорьж бяцхан хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэн, амьдралынх нь гэрэл гэгээтэй нандин дусамжийг бүтээдэг гайхалтай хамт олон.

“Ид шидийн уут” аян 2015 оноос эхлэн жил бүр ойролцоогоор 1500 өрхийн 7000 орчим хүүхдийг баярлуулж ирсэн. Энэ жил ч бид маш олон хүүхдэд “ид шид”-ийг түгээхээр бэлджээ. Дулаан малгай, ороолт, куртик,  цүнх, хичээлийн хэрэглэл, амин дэм зэрэг олон зүйлийг бэлэглэхээр болсон байна. Эдгээрийг иргэд аж ахуйн нэгж байгууллагын сайхн сэтгэл, хандиьаар бий болгосон юм.

Жишээлбэл,  Sunshine bakery Urkas Kitchen, Этүгэн Их Сургуулийн Анагаах-310 ангийн хамт олон, Д.Сайнбуян, Р.Бямбадорж нар 50ш сурагчийн цүнх, CU сүлжээ дэлгүүрийн 127, 173 салбарын хамт олон 20 ширхэг ууттай амттан, “Хаан шатар ХХК”-ы хамт олноос 300 ширхэг Шар доктор гэх мэт.    Ирээдүйнхээ төлөө гэсэн халуун сэтгэлээр өвлийн хүйтэнд ч хүүхэд багачуудад гэрэл түгээхээр зорьж буй нь өнөөгийн нийгмийн хамгийн том манлайлал, хамгийн сайхан мэдээ, хамгийн сайхан үйл хэрэг мөн гэдэгтэй маргахгүй биз ээ. 

 

Бүүдгэр тэнгэртэй, хүйтэн байгаа бидний нийгэмд гэрэл түгээхээр зүтгэж буй Лантуун дохио ТББ-ын хамт олон чин сэтгэлийн талархал илэрхийлье.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу