Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд ажиллаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, нэн шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь шийдвэрлэлээ.
Баянтэс сумын хувьд энэ сарын 10-наас 13-нд эрс хүйтэрч, шөнөдөө 37-42 градус хүрсэн бол 13-14-нд шилжих шөнө энэ жилийн хамгийн их хүйтрэлт болж агаартаа -50 градус, хөрсөндөө -47 градус хүрч хүйтэрсэн.
Өнгөрсөн намраас хойш 12 дугаар сарын 14-нийг хүртэл 25 удаа цас орж, нийт нутгаар 35-40 см цасан бүрхүүл тогтсон бол гуу, жалга гэх мэт хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Иймээс мал бэлчээрлэх боломжгүй болж, зарим зам, даваа хаагдаж, нөхцөл байдал хүндэрчээ.
Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс Завхан аймагт хөнгөлөлттэй үнээр олгож байгаа 495 тн хивэг тэжээлээс Тэс суманд 40 тн хуваарилагдаж, газар дээрээ хүргэгдэж ирээд байна. Мөн Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын нөөцөөс 5 тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор газар дээр нь шуурхай шийдвэрлэлээ.
А.САЙХАН

1 сэтгэгдэл

  1. Нөгөө нутагтаа хайртай, зун намартаа очиж байрладаг хүмүүсээ. Одоо л тус болоочээ. Зудтай аймгуудын малчдад тусламж үзүүлэх ажил зохион байгуулах.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу