Өнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь ангилан авто замын хөдөлгөөнд оролцуулж буй билээ. Үүнд иргэд ихээхэн бухимдалтай буйгаа илэрхийлсээр байна.

Тэгвэл энэ талаар Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Түгжрэлийг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн тэгш, сондгойгоор төгссөн байдлаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан бөгөөд замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас өмнө өөрчлөлт оруулах болно. Нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг шуурхай сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг дайчлан ажиллана” хэмээсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу