Нью Йорк хотын “Boxing Insider” холбооны хоёр дахь жилийн баярын арга хэмжээ “Holiday Fight Night 2” эвент өчигдөр (2023.12.18) зохион байгуулагдлаа.
Энэхүү эвентийн ээлжит тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Бүгд Найрамдах Доминикан Улсын боксчин Йохан Васкесийг сүүлийн наймдугаар үед хүнд цохилтоор буулган авч, мэргэжлийн боксод найм, “Boxing Insider” холбоонд дөрөв дэх ялалтаа байгуулав.
May be an image of 2 people and text
Сонирхуулахад, Йохан Васкес 25.4.0 амжилтын үзүүлэлттэй бөгөөд бүх өрсөлдөгчөө дутуу гаргаж байснаас гадна нэг ч удаа хүнд цохилтод орж үзээгүй байсан аж.
Мөн уг тулааныхаа тухай Э.Цэндбаатар “Ямар ч КО нокаутанд орж үзээгүй тамирчныг 8 раундын турш илүүрхэж, ялсандаа баяртай байна. Би өдөр болгон маш сайн хичээж байна. Өнөөдөр миний өдөр байлаа. Олон олон тулаан хүлээж байна. Та нарынхаа итгэлийг алдахгүй хичээх болно” гэв.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу