Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр /2023.12.18/ эхэллээ.

         

Сонсголд УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрчээр оролцохоор боллоо.

Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр “Нүүрсний 40 их наяд төгрөгийн хулгай гэх асуудлыг УИХ-ын гишүүн Т.Доржханд анх олон нийтэд танилцуулж, ярьж байсан. Тиймээс гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь ямар үндэслэл, тооцоотой вэ гэдгийг ярьж байж үндсэн асуудал руугаа орвол эмх цэгцтэй бөгөөд ойлгомжтой болох юм байна гэж үзсэн. Тиймээс Т.Доржханд гишүүн зөвшөөрвөл гэрчийн суудалд суухыг урьж байна” гэв. 

Үүнийг УИХ-ын гишүүн Т.Доржханд зөвшөөрлөө. 

Үргэлжлүүлэн Түр хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонсголдоо суувал сайн байна. Энэ хүн “440 их наядын хулгай болсон. Энэ нь хүн бүрт 125 сая төгрөг ногдох хэмжээний мөнгө” гэж танилцуулсан. Тиймээс С.Ганбаатар гишүүнийг түр хорооны хуралдаа суухыг урьж байна. Мөн гэрчийн сандалд суухыг уръя” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу