Израилийн батлан ​​хамгаалах хүчин Газын зурвас дахь Нусейрат дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас дор хаяж 15 хүн амь үрэгдсэн бол Жабалиа дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амиа алдсан байна.

“Al Jazeera” телевизийн мэдээлснээр, Нусейрат дүрвэгсдийн хуаран Газын төв хэсэгт, Дейр эль-Балах хотын зүүн хойд хэсэгт байрладаг. Израилийн хүчний цохилтын улмаас тус хурангийн байшин барилга сүйрсэн байна.

Палестины мэдээллийн WAFA агентлаг ч мөн Израилийн батлан хамгаалах хүчин Баасан гарагийн шөнө Нусейрат хуаранд халдсан тухай мэдээлжээ.

Израилийн арми арванхоёрдугаар сарын 1-нд Палестины радикал хөдөлгөөн ХАМАС-ыг арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш мөрдөгдөж байсан эвлэрлийн гэрээг зөрчсөн гэж буруутган, Газын зурваст дахин байлдааны ажиллагаа явуулж буйгаа зарласан. Палестины эрх баригчид Израилийн түрэмгийлэлд АНУ-ыг буруутгажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Газа хотын аль-Шифа эмнэлгийн нөхцөл байдал болон Камал Адван эмнэлгийг сүйрүүлснийг “үнэхээр аймшигтай дүр зураг” гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: ALJAZEERA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу