Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр /2023.12.18/ эхэлсэн билээ. Тус сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлыг сонсож байна.

             

Шинжээчийн танилцуулснаар, 246 тээвэрлэгч компани 52 мянган удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ. Эдгээрээс дараах компаниудтай улс төрд нөлөө бүхий хүмүүс холбогдож байна. Тодруулбал, 

  • Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа. Түүний эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий “Эко глобал ложистик”, “Шанхын хэц”, “Алтаннууц”, “Цэцийгуа”, “Дэлгэрэхцагаан овоо”, “Аранзал Алаг”, “И коммодитс монголиа интеллижент ложистик”, “Хансахиус”, “BB транс” зэрэг компаниуд нийт 1 сая 157 мянга 952 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ.
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Түүний хамаарал бүхий “Шанхтранс”, “Тив транс”, “Галба ус”, “АУМ алт”, “Баялаг ложистик транс”, “Шанх ложистик”, түүний зөвлөх Ш.Мөнхцэцэгийн хамаарал бүхий “Эм Жи Өү транс”, “Мөнх цаст транс”, “Энхдэлгэр говь”, “Зүүн хөхий” зэрэг компаниуд нийт187 мянга 638 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргажээ. 
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. 
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан. Түүний хамаарал бүхий “ЭСДЭ” компани 3835 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ. 
  • Сангийн сайд Б.Жавхлан. Түүний хамаарал бүхий “Шууд хур” компани 717 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байна.
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатарын хамаарал бүхий “Нэмэх тээвэр” компани 4185 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ.

Дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс харна уу.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу