Украины Ужгород хотын шүүх тосгоны зөвлөлийн хуралдаан дээр гранат дэлбэлсэн депутатыг батлан ​​даалтад гаргалгүйгээр, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Украины Аюулгүй байдлын алба (СБУ) өнгөрсөн Баасан гарагт Закарпатын мужийн тосгоны зөвлөлийн хуралдааны үеэр гурван гранат дэлбэлсэн, Ардын зарц намын орлогч Сергей Батриныг “террорист ажиллагаа явуулсан” хэрэгт буруутгажээ.

Шинэчилсэн мэдээллээр, гранат дэлбэлсний улмаас 26 хүн гэмтэж бэртсэний нэг нь удалгүй нас барсан байна. Халдлага үйлдсэн этгээд эмнэлэгт буй бөгөөд ухаан оржээ.

Шүүхийн фэйсбүүк хуудаст нийтэлсэн мэдэгдэлд “Украины иргэн, өдгөө 54 настай, VIII хурлын Закарпатын мужийн Керецковский тосгоны зөвлөлийн депутатыг батлан даалтад гаргалгүйгээр баривчлах арга хэмжээ авсан. Тэрбээр Украины Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 2-т заасан “террорист үйлдэл”-д заасан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байна” гэж дурджээ.

Украины “Долоо хоногийн толь” сонинд мэдээлснээр, тус улсын парламентын гишүүнийг мөрдөн байцааж буй бөгөөд хохирогчдын ойр дотныхныг ойртуулахгүйн тулд түүний хэвтэж байгаа тасгийг цагдаагийн хамгаалалтад авсан аж.

“Страна” сонин цагдаагийн эх сурвалжийн мэдээлээс иш татан энэ хэргийн зарим нарийн ширийн зүйлийн талаар мөн нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, “Батрин хоёр ширхэг RGD-5 гранат, нэг ширхэг F-1 гранат дэлбэлсэн байна.

Хэрэг гарах үед тосгоны зөвлөлийн байранд 30 хүн байснаас 25 нь орлогч, тосгоны захирагч Михаил Мушка, санхүүгийн хэлтсийн хоёр ажилтан, хоёр цагдаагийн ажилтан байсан аж.

Шүүхийн үзэж байгаар, яллагдагч “удирдлага болон бусад депутатуудын шийдвэрт нөлөөлөхийг оролдсон ч хүссэндээ хүрч чадаагүй тул ийнхүүгранат дэлбэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу