Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоног (2023.12.11-нээс 15-ны өдөр)-т 28494 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 126 хэргийг хүргүүлсэн талаар мэдээллээ. Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:

  • Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн Б нь 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв орчимд “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай хэрүүл, маргаан үүсгэж, салаавч гарган танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харъяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэн Ц нь 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан нөлөөлөхийг оролдсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус хүргүүлсэн байна.
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн С нь 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр болсон үндэсний бөхийн барилдааны үеэр иргэн Т-ийн биед халдаж, ёс зүй зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн О, Б нар 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна шатахуун авахаар дугаарлаж байх үедээ олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, иргэдийг үл хүндэтгэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахуулах саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч тус бүрд 100 нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу