Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлыг сонсож байна.

Шинжээчийн танилцуулснаар, 246 тээвэрлэгч компани 52 мянган удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ. Үүн дотор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Мөнхцэцэгийн хамаарал бүхий компаниуд багтжээ.

Ш.Мөнхцэцэгийн хамаарал бүхий дөрвөн компани нийт 108 мянга 446 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байна. Ш.Мөнхцэцэг 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд ажлаасаа чөлөөлөгджээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшааг гэрчээр дуудан асууж байна. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Нүүрсний жагсаал болсноос тав хоногийн дараа та зөвлөхөө ажлаас чөлөөлсөн байна. Юунд нь сандраад, зөвлөхөөсөө салчихав, баригдаад илчлэгдчихнэ гээд бушуухан салахаа бодсон уу?

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Харин чи сандраад байгаа юм биш үү. Гэхдээ би тэр Ш.Мөнхцэцэгийн компани, эрхэлдэг аж ахуйг нь харж, зөвлөхөөр томилоогүй. Гадаадад сургууль төгссөн, Англи, орос хэлний онцгой орчуулагч хийдэг бүсгүй байгаа юм. Тиймээс би хуулийн төсөл боловсруулах гэж энэ хүнийг зөвлөхөөр томилсон юм. Энэ манай Ховд аймгийн хүүхэд. Ийм утгагүй зүйлээр нүүрсний сонсголд авч ирж яллах ажил хийж болохгүй. Энэ 1937 он биш шүү, Б.Энхбаяр аа. Чи залуу, сайд хүн. Арай л увайгүй байна шүү. 

               

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу