АНУ-ын чихэр үйлдвэрлэдэг компаниуд чихрийн зах зээлийн хамгийн хүнд жилүүдтэй нүүр тулж буй аж. Нишингийн гол үйлдвэрлэгч Мексик Улс болон Луизиана мужид удаан үргэлжилсэн ган гачиг энэ улиралд АНУ-ын элсэн чихрийн фьючерсийг урьд өмнө байгаагүйгээр өсгөж, өндөр өртгөөр импортлоход хүргэжээ.

Амттан үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөх замаар ашигтай ажиллахыг сонгож байгаа бөгөөд худалдан авагчид үнийн өсөлтөөс “айхгүй” гэж найдаж буй аж.

“Dum Dums” чихэр үйлдвэрлэгч “Spangler Candy” компанийн гүйцэтгэх захирал Кирк Вашоу хэлэхдээ “Бид элсэн чихэрт илүү их мөнгө төлснөөс хэрэглэгчдээ элсэн чихэргүй бүтээгдэхүүн хүргэх нь дээр гэдгийг олж мэдсэн. Миний бодлоор бусад компаниуд ч адилхан бодолтой байгаа болов уу” гэжээ.

Хэрэглэгчийн судалгааны “Euromonitor International” группийн мэдээлснээр, энэ онд чихрийн жижиглэнгийн борлуулалт 48.8 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж. Үндэсний чихэр үйлдвэрлэгчдийн холбооны тооцоолсноор, Америкийн 50 мужид 1600 орчим үйлдвэрлэлт 200 мянга гаруй хүн ажилладаг байна.

2020 онд тахлын үед нийлүүлэлтийн сүлжээ гацаж, ажиллах хүчний хомсдол нүүрлэж, хүнсний үнэ өсөх асуудал тулгарсан. Өдгөө өдөр тутмын маш олон хүнсний барааны үнэ урьд өмнө байгаагүй өсөлттэй хэвээр байгаа бөгөөд чихрийн хувьд нэн хүнд “цохилт”-д өртөж байгаа аж.

Хэрэглэгчийн судалгааны NIQ-ийн мэдээлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд нарийн боовны хэрэглээний үнэ 13.4%-иар өссөн нь хүнсний бүтээгдэхүүний нийт орлогоос давсан байна.

Хэдийгээр инфляци дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал боловч АНУ-ын чихрийн зах зээлд протекционист зохицуулалтын улмаас онцгой нөлөө үзүүлэх болжээ.

Эх сурвалж: BLOOMBERG
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу