Томуу, томуу төст өвчин гэдэг нь амьсгалын замын цочмог вирусийн халдварт өвчин. Хүйтэн сэрүүний улирал буюу хүйтэн агаарын температуртай холбоотойгоор амьсгалын замаар халдварладаг томуу, томуу төст өвчин дэлхий нийтэд түгээмэл тохиолдож бүх хүнийг хамруулан өвчлүүлдэг. Хүмүүсийн хэлдгээр ханиад буюу амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжин халддаг. Хамгийн гол нь халдварлах чадвар маш өндөр учраас богино хугацаанд олон хүнийг зэрэг хамруулан өвчлүүлдэг.

Томуугийн вирус 1-2 өдөр гадаргуу дээр амьдрах чадвартай байдаг тул орон гэр, ажлын байр, үйлчилгээний байгууллагад тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж хэвшээрэй. 

Хатуу гадаргуу дээр /ширээ, сандал, гар утас г.м/ 24-48 цаг

Зөөлөн гадаргуу дээр /ор, дэр, хувцас, цаас г.м/ 8-12 цаг

Хүйтэн сэрүүний улирлаар буюу 11 сараас 04 дүгээр сарын хооронд томуу, томуу төст өвчний вирус их идэвхэждэг. Учир нь томуугийн вирус –70 хэм хүртэл хүйтэнд үржин халдварлах чадвартай учраас агаар дуслын замаар дамжиж халдварлаж байдаг. 

Иймээс  томуу, томуу төст өвчнөөр хөнгөн хэлбэрээр өвдөх бол гэртээ байж эмчийн зөвлөгөө авах. Гэрийн дотоод орчны агаар цэвэр байхад анхаарах нь чухал. Гэртээ гаднын халдвар аваад орвол гэрийн орчинд тархах аюултай учир гэртээ агаарын сэлгээ хийх, агааржуулж байх нь зүйтэй.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу