Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний хулгай”-н сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.12.20) гурав дахь өдрөө үргэлжилнэ. 

Өнөөдрийн сонсголоор,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт – “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар,
  • Загийн усны хоолой, Тавантолгой дулааны цахилгаан станц, Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, уШивээ овооу, “Багануур” ХК-тай холбоотой асуудал зэргийг ярина.

Дээрх асуудлуудын хүрээнд дараах 20 хүнийг гэрчээр дуудаад байна. Үүнд: 

  1. Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга
  2. Ц.Даваацэрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  3. М.Ганбаатар БОАЖ-ын дэд сайд
  4. П.Амарцэцэг Ерөнхий нягтлан бодогч
  5. С.Бэлэгдэмбэрэл Ерөнхий нягтлан бодогч
  6. М.Жавхлан “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийн Ерөнхий инженер
  7. Т.Тулгабат “Тавантолгой түлш” ХХК-ийн худалдан авалтын мэргэжилтэн
  8. Г.Гансүх “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээний мэргэжилтэн
  9. Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан
  10. Х.Батсайхан Ажлын хэсгийн дарга, Захиргаа удирдлагын газрын дарга
  11. Б.Мөнхбаатар Ажлын хэсгийн гишүүн
  12. М.Батбаяр Ажлын хэсгийн гишүүн
  13. Т.Золжаргал Ажлын хэсгийн гишүүн
  14. Б.Батсайхан Дотоод хяналтын газрын дарга
  15. Ж.Амгаланбаяр Ажлын хэсгийн гишүүн
  16. Б.Баярцэцэг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга
  17. Л.Баярмагнай Стратеги, төлөвлөлт, төслийн газрын дарга
  18. Х.Баярсайхан “Набсан” ХХК-ийн Ерөнхий захирал
  19. И.Аюушжав “Эс Энд Эй” ХХК
  20. Х.Чинбат “ЧММ” ХХК-ийн Ерөнхий захирал 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу