Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Өнөөдөр (2023.12.20)-ийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц,
  • Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт,
  • Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай,
  • Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар зэрэг 30 асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу