Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний хулгай”-н сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.12.20) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголоор “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар хэлэлцэхээр ирцийн мэдээллийг танилцуулж эхэллээ. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнг сонсголд дуудсан боловч тэрбээр эрүүл мэндийн шалтгаантай тул оролцох боломжгүйгээ илэрхийлжээ.

Түүнийг төлөөлж, тус компанийн Ерөнхий менежер Ц.Алтансүх, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар ирсэн байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар мөн ирсэнгүй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу