Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний хулгай”-н сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.12.20) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголоор “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар хэлэлцэхээр ирцийн мэдээллийг танилцуулж эхэллээ. 

“Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулагдсан цагаас хойш ТУЗ-ийн даргаар нь ажиллаж буй НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан. Гэвч тэрбээр ар гэрийн гачигдлын улмаас оролцох боломжгүйгээ илэрхийлжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу