Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний хулгай”-н сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.12.20) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

           

Сонсголоор “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар хэлэлцэж эхэллээ.

Шинжээчийн танилцуулснаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тус компанид нэг их наяд 69 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 

Тодруулбал, 

  • 2018 онд 18.6 тэрбум төгрөгийг,
  • 2019 онд 111.7 тэрбум төгрөгийг,
  • 2020 онд 138.7 тэрбум төгрөгийг,
  • 2021 онд 180.8 тэрбум төгрөгийг,
  • 2022 онд 372 тэрбум төгрөгийг,
  • 2023 оны 10 сарын байдлаар 247.4 тэрбум төгрөгийг олгоод буй аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу