Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний хулгай”-н сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.12.20) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар хэлэлцэж байна. 

         

Түр хорооны дарга Б.Энхбаярын мэдээлж буйгаар, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд Улаанбаатар хотын бутааг бууруулсан гэж өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр шагнажээ.

Тодруулбал, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү тэргүүтэй 29 хүн гурван саяас 124 сая хүртэлх төгрөгийн урамшуулал авсан байна.

Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу