Владимир Зеленский хэвлэлийн бага хурал дээр Украины Жанжин штаб дахин хагас сая хүнийг нэмж дайчлах хүсэлтэй байгаа талаар мэдэгджээ. Украины удирдагчийн хэлснээр, тус улсын зэвсэгт хүчин 450-500 мянган шинэ цэргээр хүчээ сэлгэх хүсэлтэй байгаа аж.

Зеленский “Энэ шийдвэрийг дэмжих нэмэлт хүч хэрэгтэй. Ийм хэмжээний хүн дайчлахад бүгд найрамдах улсын төсвөөс 500 тэрбум гривен (13 тэрбум ам.доллар) зарцуулагдана” гэж тэмдэглэжээ.

Тэрбээр Ерөнхий сайд Денис Шмигал болон засгийн газарт хандан “Зургаан татвар төлөгчийн татвар нэг цэргийн албан хаагчийг дэмжихэд зарцуулагддаг. Дайчилгаа хийхэд санхүүгийн хүндрэл тулгарч байна” гэж мэдэгдсэн аж.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу өмнө нь “Украины Зэвсэгт хүчин тусгай цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 383 мянган цэргээ алдсан. Зуны сөрөг довтолгооны улмаас Киевт амиа алдсан буюу шархадсан цэргийн тоо 159-д хүрсэн” гэж мэдээлж байв.

Украин 2022 оны хоёрдугаар сард бүх нийтийн дайчилгааны тухай тогтоол баталж, 18-60 насны эрэгтэйчүүдэд Украиныг орхин явахыг хоригложээ. Улмаар цэргийн албанаас зайлсхийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон баайна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу