Авлигатай тэмцэх газраас /АТГ/ нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр /2023.03.14/ мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайтын боомтоор манай улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлд шалгалтын ажиллагаа явуулж байна. Ажлын хэсгээс хил хамгаалах болон гаалийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн серверүүдийг шалгаж байгаа юм. 

Одоогийн байдлаар 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу