Австралийн гэрэл зурагчин Кристл Райт дэлхийн хамгийн том адал явдалт спортын зураг авалтын “Red Bull Illume” тэмцээний ялагчаар тодорчээ. Тэрбээр энэхүү уралдаанд уулчин Анжела Ван Вимершийн АНУ-ын Юта мужийн Лонг Каньоны гүн хавцалд буй сэтгэл хөдөлгөм гэрэл зургаа “сойж”, тус тэмцээний 17 жилийн түүхэн дэх “Гранпри” шагнал хүртсэн анхны эмэгтэй гэрэл зурагчин болсон байна.

Райт “Үнэхээр гайхалтай. Би энэ салбарт өөрийн байр сууриа олж, хийсэн ажлаа хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн. “Red Bull Illume” бол бидний хийж буй зүйлийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг цорын ганц платформ юм” гэж хэлсэн байна.

Тэрбээр зургаа тайлбарлахдаа “Энэ санаа гэнэт аянга цахих мэт харван орж ирсэн” гэжээ.

Түүний авсан гэрэл зургуудаас толилуулъя.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу