Өнөөдөр (2023.12.21) болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

08.30 ЦАГТ: 

“Новотел” зочид буудалд “Хэвлэн нийтлэх эрх чөлөө” сэтгүүлчдийн хэлэлцүүлэгтэй. Утас: 9111-8403. 8811-2373.

10.00 ЦАГТ:

“Чингис хаан” үндэсний музейд “Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт шуудангийн маркуудын нээлт, анхны өдрийн дугтуйг танилцуулах үйл ажиллагаа тус тус болно.

11.00 ЦАГТ:

Үндэсний номын санд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөрт зориулан “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 ЦАГТ:

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд иргэд ногдол ашгаа шаардаж Үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлж буй тухай Иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

11.30 ЦАГТ:

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд нүүрсний худалдан авалттай холбоотой зарим асуудлаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ҮЭ-ийн “Эв санааны нэгдэл”-аас хэвлэлийн хурал зарлажээ.

12.00 цагт: 

Нийтийн тээвэрт нийлүүлэх гэж байсан ногоон автобус худалдан авалтыг шалгах АН-ын ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.

-БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж буй Монгол Улс, БНСУ хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ дуусна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу