Палестины радикал ХАМАС хөдөлгөөн барьцааны хэдэн арван хүнийг суллахын тулд Израилийн санал болгосон нэг долоо хоногийн гал зогсоох хэлэлцээнээс татгалзжээ. Энэ талаар Лхагва гарагт “The Wall Street Journal” сонин Египетийн албаныхны мэдээллээс иш татан мэдээлэв.

Тэдний мэдээлснээр, Израиль барьцаалагдсан бүх эмэгтэйчүүд, хүүхдүүд, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай өндөр настнууд зэрэг 40 хүнийг суллахыг хүсчээ. Үүний хариуд Еврей улс Газын зурвас дахь газрын болон агаарын ажиллагааг долоо хоногоор зогсоохыг санал болгож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэхээ мэдэгдсэн байна.

Тус сонины сурвалжлагчдын үзэж буйгаар, хэлэлцээний үр дүн бүтэлгүйтсэн гэж дүгнэж болохгүй бөгөөд Палестины хөдөлгөөн Израилиас илүү буулт хийх гэсэн оролдлого бололтой. Тодруулбал, ХАМАС-ын төлөөлөгчид зөвхөн гал зогсоосны дараа Израилийн барьцаалагдсан хүмүүсийг суллаж буцаах асуудлын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Нэмж дурдахад, Палестины “Исламын жихад” бүлэглэл барьцаанд буй Израилийн 100 гаруй иргэнийг сулласны хариуд шоронд байгаа бүх Исламын жихадыг суллахыг шаардаж буй аж. Хэвлэлүүдэд тэдний тоо мянгад хүрдэг гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: REPORT, WSJ
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу