Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний хулгай”-н сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.12.21) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсохоор гэрчүүдийн ирцийн мэдээллийг танилцуулж эхэллээ. 

             

Шинжээчийн танилцуулснаар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг нэг их наяд 392 тэрбум төгрөгөөр барьжээ. Тус төмөр замаар 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барих ёстой. Гэвч одоогийн байдлаар 1.5 сая тонн ачаа тээвэрлэж, хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байгаа ажээ.

Шинжээчийн танилцуулгын дараа Түр хорооны дарга Б.Энхбаяр “Энэ төслийг эхлэхдээ зэвсэгт хүчний цэргүүдийг дайчлан барьж байгаа, өндөр өртөгтэй төмөр зам бариагүй гэж хэлж байсан. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа улсын нууцад авсан.

Гэрээнүүд нь бүгд улсын нууц. Гэтэл зэвсэгт хүчин нь энэ бүтээн байгуулалтын 11.8 хувийн ажлыг л хийсэн, 88 хувийг нь компаниуд хийжээ. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчнээр хаацаалж, улсын нууцаар бүх асуудлаа хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа юм” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу