“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна.
Барилдаан энэ сарын 23-ны Бямба гарагийн 13:00 цагт болох бөгөөд барилдах бөхчүүдийг 21-22-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж. 
Уг барилдааны түрүү бөх 7,000,000, үзүүр бөх 5,000,000, дөрөвт шалгарсан бөх тус бүр 3,000,000, наймд шалгарсан бөх тус бүр 1,000,000 төгрөг гардах юм.
Мөн барилдсан бөх бүрд гарын бэлэгтэй. Үзэгчдээс 1,000,000 төгрөгийн 9 азтан тодруулна гэж зохион байгуулагчдаас мэдээлж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу