АНУ-ын Оклахома мужийн тангарагтны шүүх өдгөө 71 настай Глинн Симмонсыг хүн амины хэргээр 48 жил хоригдсоны дараа шоронгоос суллаж, цагаатгажээ.

Шүүгч Эми Палумбо “Шүүх Симмонсыг буруутгаж, улмаар хорих ял оногдуулж, шоронд хорьсон. Гэвч Симмонс гэмт хэрэг үйлдээгүй нь хангалттай нотлох баримтаар тогтоогдлоо” гэж хэлснийг тус агентлаг иш татан мэдээлжээ.

Америк эрд 1975 онд цаазаар авах ял оноож, 1977 онд бүх насаар нь хорих ялаар сольсон байна. Симмонс 48 жил, 1 сар 18 хоног шоронд ял эдэлсэн бөгөөд АНУ-ын түүхэнд хамгийн олон жил хоригдсон хоригдол болсон талаар АР тэмдэглэжээ. Тэрбээр улсаас 175 мянган ам.долларын нөхөн төлбөр шаардах эрхтэй аж.

Эх сурвалж: АSSOCIATED PRESS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу