“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр (2023.12.21) хэвлэлийн хурал хийлээ.

“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ: “Нүүрсний сонсгол явагдаж байгаа энэ үед бүрхэг байсан мэдээллүүд ил болж, иргэдийг мэдээллээр хангаж байгаад баяртай байна. Харин энэ үеэр С.Эрдэнэ миний болон ЭТТ ХК-ийн ажилдын нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл гарч буйд харамсаж байна. 2015 онд ЭТТ ХК-д нэг сарын хугацаатайгаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ЗГХЭГ-ын дэд дарга асан Ч.Сайнбилэг ташаа мэдээлэл, гүтгэлэг явуулсан. Иймээс энэ хүнийг тараасан мэдээллээ залруулахыг шаардаж байна. Миний нэр хүндэд халдсан тул эр хүнийхээ хувьд хүрч ирээд уучлалт гуйхыг зөвшөөрч байна. Үүнийг би хувиасаа авч буй арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв Ч.Сайнбилэг долоон хоногийн хугацааг ашиглаж чадахгүй бол уг  асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг гаргана гэдгээ илэрхийлж байна.

Ч.Сайнбилэг захирлын үед ЭТТ ХК-ийн уурхайг 100 жилээр гаднын компанид эзэмшүүлэх асуудал яригдсан. Тэр үед компанийн ажилчид их эсэргүүцсэн. Түүнээс биш Ч.Сайнбилэг захирлын хэлсэн шиг зүйл болоогүй. Би хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааж, эсэргүүцлийн эцсийн аргаа хэрэглэж байсан. Амьд гэрч байсаар атал нүүрсний сонсголоор худлаа ярьж байна.” гэсэн юм. Мөн тэрбээр ЭТТ компанитай холбоотой бүхий л сэдвээр мэдээ мэдээлэл өгөх боломжтой хэмээн ярилаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу