БНХАУ маргаашнаас буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн хилээ бүрэн нээж, гадаадын иргэдэд бүх ангиллын визээ олгохоор болжээ. 

Тодруулбал, БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам өчигдөр цахим хуудаснаа Хятад хэл дээр нэгэн мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “БНХАУ лхагва гарагаас эхлэн гадаадын иргэдэд бүх ангиллын виз олгож эхэлнэ. Хайнань болон Шанхай руу аяллын хөлөг онгоцоор ирэх хүмүүст визний хязгаарлалтаа цуцална. Хонконг, Макаод амьдардаг гадаад иргэдийн Гуандун муж руу визгүй зорчих эрхийг дахин сэргээнэ” хэмээн дурдсан байна.

Ковид-19 цар тахлын улмаас хилээ хаасан БНХАУ гурван жилийн дараа хилээ бүрэн нээж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: REUTERS

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу