“Элийрэгч” Ц.Уянга, Д.Монголхүү тэргүүтэй АН-ын гишүүд өнөөдөр /2023.12.24/ Төв талбайд “Хангалттай, Яг одоо огцор” жагсаалыг зохион байгуулж байна. 

Жагсаалыг өнгөрөгч Лхагва гарагт зохион байгуулах тухай зарлаж байсан ч нүүрсний сонсголтой давхацсан тул хойшлуулж, өнөөдөр хийж буй юм.

Жагсаалын талаар Ц.Уянга “Бид ганцхан зүйлийг шаардаж байна. Тэр нь хулгайч Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаа юм. МАН найман жилийн турш энэ улсыг удирдаж байна. У.Хүрэлсүхийг Л.Оюун-Эрдэнээс сольсон. Өөр юу ч өөрчлөгдөөгүй. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохын тулд тавчиктай ээжийн жагсаалыг өөрсдөө зохион байгуулж, жүжиг тавьсан. 

Түүхэнд байгаагүй хамгийн том хулгайтай, мафийн Засгийн газар боллоо. Бидний ой тоонд багтахгүй хэмжээтэй хулгай ярьж байна. Цар тахлын үед иргэдийн өвчин зовлонг ашиглаж, хулгай хийлээ. Нүүрсийг ярилтгүй боллоо. Улс төржихгүйгээр өмнөх ажлаа хийе гэсэн ч яаж ч хичээгээд амьдрах арга алга. 

Цахилгаан хязгаарлаж байна, ус тасарч байна, шатахуун алга, мөнгө алга, бизнес алга. Төрд бүх зүйл төвлөрч, түүн дээр нь бүх хулгайчид төвлөрсөн байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. ….Тэгээд оронд нь энэ хэдэн балайнууд орох хэрэг үү…
    Хэн оронд нь орж ажиллаад ямар амжилт олно гэж бодоов…Ёстой хийх юмаа олж ядахдаа нөгөөтөхөөрөө наадах гэдэг шиг юм болж дээ…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу