Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.

Үүнтэй холбогдуулан НЗДТГ-аас сондгой тоогоор төгссөн машинуудыг Даваа, Лхагва, Баасан гаргуудад, тэгш тоогоор төгссөн машинуудыг Мягмар, Пүрэв гаргуудад зорчуулах шийдвэр гаргаад байсан юм. Эл зохицуулалтыг тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд цөөн хоног оролцож байна хэмээн жолооч нар шүүмжилсэн. Улмаар үүнийг өөрчилж, хуваарийг шинэчлэн гаргажээ.

Хуваарийн дагуу маргааш /2023.12.25/ улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу