Монголд зочлох жилийн хүрээнд “Welcome to Mongolia” түлхүүр үг Монгол Улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байв. Цаашид “GO MONGOLIA” үндэсний брэнд аялал жуулчлалын салбараас гадна эдийн засгийн салбар, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үг болж байна.

Монгол Улсын тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улстөрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг хамруулсан судалгааны баг 14 сарын турш ажиллаж, Монгол Улсын ялгарал, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг ийн тодорхойлжээ.

Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг багтаасан аж. Өөрөөр хэлбэл, олон Улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан хэлэв.

“Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах ба зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлэх юм байна.

Монгол Улсыг олон улсад илэрхийлэх уг түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран гүйцэтгэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу