УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх үеэр Б.Баттөмөр гишүүн ядуурлын тайлан танилцуулсан.

Тэрбээр “Дэлхийн банкнаас саяхан гаргасан судалгаанд Монголын 904,000 хүн ядуу, эдийн засгийн эрх чөлөөгүй байгааг дурдсан байсан. Энэ “даруухан” гаргасан тоо. Нэг сая орчим ядуу иргэн байна. Ядуурах магадлалтай 400 мянга орчим хүн байгаа гэхээр 3.5 сая хүний 1.4 сая нь ядуу байна.

Иргэд ядуурсан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, төр засгийн алдаатай бодлоготой холбоотой. Монголын ард түмний 1990 он хүртэл бүтээсэн баялгийг хүн амын 20 хувь нь эзэмшиж, үлдсэн 80 хувь гудамжинд гарсны улмаас ажилгүйдэл, ядуурал үүссэн.

Дээрээс нь байгалийн баялгийн менежментийг цөөн хэдэн хүн авч, ард түмэн ядуурах болсон. Уул уурхайн салбар ажлын байрны тавхан хувийг бүрдүүлдэг. Эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг хэрнээ ажлын байр бага бий болгодог.

Хоёрдугаарт, зах зээлийн нийгэмд хүнээ бэлдээгүй зэрэг төр засгийн алдаатай бодлогоос болж, иргэд ядуурсныг хэлж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудал Баялгийн сангийн хуультай нягт уялдаж явах ёстой. Ирээдүйн өв сантай холбоотой алдааг давтаж болохгүй” гэсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу