Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар, нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2023.12.25) хуралдаж, зөвлөлийн дарга Р.Онончимэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан шинэ даргаа сонгосон байна.

Тус зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлснээр, Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лхагвадоржийн Энхбилэгийг сонгожээ. Түүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг хүлээлгэн өгсөн байна.

Лхагвадоржийн ЭНХБИЛЭГ:

1994-1997 онд Цагдаагийн академи, эрх зүйч,

1997-1998 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт,

2007-2009 онд Монголын үндэсний дээд сургууль, магистр,

2021 онд МУИС-ийн сэтгэл судлалын магистрантаар тус тус дүүргэсэн.

1993 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд туслах шүүгч,

2001-2021 онд анхан шатны шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан туршлагатай.

2021 оны аравдугаар сарын 11-нээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн,

2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж буй юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу