Эрчим хүчний хүчин чадлын дутагдлын улмаас хязгаарлалт хийх байршлуудын хуваарийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-иас танилцууллаа.

Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Мөн тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ажээ.

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу