Хүн бүрийн догдлон хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Халуун ам бүлээрээ баярын ширээ тойрон сууж, аз жаргалтай учрал тохиол бүрээ хуваалцдаг, хамгийн амттай баяр гэж хэлж болох биз ээ. Энэ баярт мөчид хайртай хүмүүстэйгээ дэлгэцийн өмнө тухлан үзэх шинэ жилийн тухай шилдэг арван нэгэн киног хүргэж байна. 

1.   How the Grinch stole Christmas
https://www.youtube.com/watch?v=pbFma8Bd-AI

Үслэг ногоон ер бусын амьтан багаасаа л хүмүүст үзэн ядагдаж, сэтгэлдээ хорсол гуниг тээсээр өсөж томордог. Түүнд Зул сарын баяр бол хүмүүсээс өшөөгөө авах хамгийн том боломж юм. Харин түүний замд нэгэн бяцхан охин гарч ирснээр байдал өөрчлөгддөг. Таныг болон гэр бүлийг тань уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

2.  A Christmas Carol

Үргэлж уурлаж бухимдан, бусдад алдаагаа тохож, хувиа боддог Carol өвгөний амьдралд Зул сарын өмнөх шөнө гурван сүнс хүрэлцэн ирнэ. Түүнийг ухааруулахын тулд тэдгээр сүнсүүд өнгөрсөн, одоог харуулан, ирээдүйд таалал төгсөх үед бүх хүн түүнийг үзэн ядах болно гэдгийг харуулдаг. Бүгдийг ухаарсан Carol амь гуйж, бодит амьдралд иргэн ирээд, хэрхэн өөрчлөгдөхийг тухлан сууж үзээрэй. 

3. Last Сhristmas 2019

Дуучин болохыг мөрөөддөг ч үргэлж буруу сонголт хийдэг Kate бүсгүй зул сарын эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Энэ газар тэрбээр Tom-той танилцана. Тэдний учрал Kate-ийн амьдрал цоо шинэ хуудас байх болно. Хайрын тухай хамгийн нандин түүхийг өгүүлэх уг кино Зул сарын тань дэлгэцэд саатна гэдэгт итгэлтэй байна. 

4. Jingle all the way 

Завгүй эцэг, эхчүүд ч гэсэн Зул сарын баяраар хүүхдүүддээ үлгэрийн амьдрал бэлэглэхийг хүсдэг. Хүүгийнхээ хайртай тоглоомыг бэлэглэх гэсэн аавын сэтгэл ямар агуу болохыг та харж болно. Мөн аавууд хоорондоо тэмцэлдэхээр юунд хүргэж болохыг эндээс үзээрэй. Гол дүрд Арнольд Шварценеггер тогложээ.

5. A Charlie Brown Christmas (1965)

Хүүхэд насны хамгийн гоё дурсамжуудын нэг бол Чарлигийн адал явдал. Түүнд тохиолдсон Зул сарын баярын хөгжилтэй түүхийг үзэхийг санал болгож байна.

6. Home alone 1990:

Хүн бүхний дурсамжид байдаг “Гэртээ ганцаараа” бол яалт ч үгүй шинэ жилийн шилдэг кино.

Зул сарын үеэр McCallister-ын гэр бүл Парист амрахаар явна. Гэхдээ тэд хамгийн бага хүү Kevin-ээ гэртээ мартсанаа онгоцонд ороод гэнэт санадаг. Найман настай Kevin гурван давхар хаусанд ганцаараа үлдэх бөгөөд түүнд пицца захиалж ганцаараа идэх, хүссэн киногоо хэнээс ч асуухгүй үзэх гэх мэт өөрийнхөөрөө байх нь таалагдаж байлаа. Гэвч гэрт нь хоёр урилгагүй зочин морилсноор байдал өөрчлөгддөг.

7. Shaun the sheep: The Flight Before Christmas 2021

Shaun the sheep цувралыг мэдэхгүй хүн гэж үгүй. Зул сарын уур амьсгал орсон хонин сүрэгт гэнэтийн зүйлс тохиолдоно. Нэгэн шөнө Тимми санамсаргүйгээр алга болоход Шоны зул сарын хүлээлт айдас болж хувирна. Шон Тиммиг хэн нэгний бэлэг болохоос өмнө буцааж авч чадах болов уу?

8. The Gold Rush

The Gold Rush | Silent comedy, Chaplin, Alaska | Britannica

Үзэгчид одоо ч гэсэн Чарли Чаплины киноноос уйдаж залхахгүй. Тэр бол анхны гайхамшигтай нэгэн жүжигчин. Зуун жил өнгөрсөн ч гэсэн гэр бүлээрээ үзэж, баяр дээрээ баяр нэмдэг. Бяцхан гуйлгачин энэ удаад Аляск руу алтны эрэлд явна. Түүний өвлийн хүйтнийг хэрхэн даван туулж байгааг үзэхэд таны гэр бүлийнхэнд нэгэн үдшийн инээд хөөрийг бэлэглэнэ. Хуучны хар цагаан, дуугүй кино гэхэд лав гонсойлгохгүй.

9. Pigland (2023)

Огт уйдаахгүй, шуурхай, огцом сонирхолтой, үйл явдлуудтай содон нэгэн бүтээлийг санал болгоё. Энэхүү анимэйшнд ёс бус үг хэллэг агуулагдаагүй бөгөөд энгийн ойлгомжтой, хөгжилтэй байдлаар харилцан ярилцдаг. Дараа дараагийн үйл явдлын тухай таамаглал, хүлээлт дунд цаг хугацаа ч маш хурдан өнгөрнө. Хөөрхөн, хөгжилтэй уг киног шинэ жилийн орой гэр бүлээрээ үзээрэй.

10.  “The Holiday”

Баярын орой сэтгэл догдлуулж, нулимс цийлэгнүүлсэн кино үзэхэд буруудах зүйл үгүй шүү дээ. Тэр ч утгаараа энэхүү кино таны сэтгэлийг хөдөлгөсөөр дуусна гэдэгт итгэлтэй байна. Гол дүр болох Кейт Уинслет болон Камерон Диас нар мөрөөдлийнхөө эр хүнийг олсноор кино төгсөхөд та хаанаас ч авамгүй тэр сэтгэл ханамжийг мөн мэдрэх болно.

11. Зомбитой кино (2023)

Зарим үед хайртай хүнтэйгээ цуг баймаар байвч улам холдох үе тохиолддог л биз…

Molpedia TV 10 жилийн ойгоороо Nomadia Pictures-тэй хамтран бүтээсэн “Зомбитой кино” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Уг бүтээл мэргэжлийн жүжигчингүй атлаа таны сэтгэлд нэг л ойр байх болно. Сонирхолтой үйл явдал, хөгжилтэй ишлэл зэргүүд нь бусад монгол киноноос ялгаж өгнө. Орчин үеийн залууст шинэ жилийн баяраар үзэх ийм нэгэн кино нэмэгдсэнийг дуулгахад таатай байна.

Энэ мэтчилэн хайртай дотны хүмүүстэйгээ дэлгэцийн өмнө нэгэн оройг өнгөрөөхөд тус болох гайхалтай саналуудыг хүргэлээ. Кино нь бидний анзаараагүй өнгөрсөн, анхаарч мэдэх ёстой зүйлсийг ч өгүүлж байдаг билээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу