Туркийн цагдаа нар Стамбул хотод жуулчид руу халдсан 96 хүнийг саатуулсан талаар “TELE1” телевиз мэдээлжээ.

Цагдаагийнхан тус хотын 13 дүүрэгт шуурхай ажиллагаа явуулж, гэмт этгээдүүдийг баривчлан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Халдлага үйлдэгчид аялагчдыг зугаа цэнгэлийн газруудаар үйлчлүүлж, их хэмжээний төлбөр төлөхийг шаардсаныг хууль сахиулах байгууллагынхан тогтоожээ.

Түүнчлэн сэжигтнүүд жуулчдын гар утас, хэтэвчийг дээрэмдэж, мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар зодсон байна. Гэмт этгээдүүдийн заримд эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлжээ.

“Regnum” агентлагийн мэдээлснээр, зургадугаар сарын 12-нд Стамбулын төвд үл таних этгээдүүд Оросын жуулчин Вячеслав Нечипорчукийг дээрэмдэх зорилгоор биед нь халдаж, зодолдсон нь тогтоогджээ. Халдлагын улмаас ОХУ-ын иргэн нас барсан байна.

Эх сурвалж: REGNUM
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу