Олон нийтийн сүлжээгээр “Оюутолгойн гүнийн уурхайд ажилчид угаартаад байна” гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар “Оюутолгой” ХХК-иас тодрууллаа.

Тус компаниас “Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэл цацагдсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүнийн уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж, утаа хаясан.

Тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу