Улиран одож буй 2023 онд соёл урлагийн салбарт шуугиантай үйл явдал олон тохиов. Dobu.mn сайт эдгээр үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Тамгагүй төр” жүжиг дэлхийн тайзнаа

ВИДЕО: "Тамгагүй төр" жүжгийн жүжигчид Лондон хотын 800 жилийн түүхтэй "Lord Mayor's" баярын парадад оролцжээ | iSee.mnАрдын Уран Зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг гурван бүлэг зургаан үзэгдэлтэй эмгэнэлт жүжиг юм. Найруулагч Ч.Найдандорж 1998 онд анх найруулж, олны хүртээл болгосон түүхтэй.

Монгол Улс, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд энэхүү жүжгийг Лондон хотын Колесиум театрт “Монгол хаан” нэртэйгээр гурван өдрийн турш толилуулсан билээ. Энэ бол дэлхийн тайзнаа монгол зохиолчийн бүтээл тоглогдсон онцлох үйл явдал юм.

“Трио” Уран сайхны киноОлон улсын наадмуудад амжилт үзүүлээд буй “ТРИО” УСК Монголд нээлтээ хийнэ

“Трио” уран сайхны кино Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас нийт 19 шагнал хүртээд байна. Энэхүү кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийсэн бөгөөд дауны хам шинжтэй хүүхэд кинонд тоглосон анхны тохиолдол болсон билээ.

Кино урлагийн салбарын цоо шинэ өнгө төрх

2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Каннын олон улсын кино наадам шалгарсан уран бүтээлүүдээ шууд дамжуулалтаар зарласан. Тус наадмын “Un Certain Regard” төрөлд Монгол Улсаас анх удаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” буюу “If Only I Could Hibernate” бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан юм.

Баавгай болохсон" УСК Каннын кино наадамд ШАЛГАРЛАА

“Баавгай болох сон” уран сайхны кино  мөн “Иерусалим” олон улсын кино наадмын Дебют киноны уралдаант хэсгээс “SPECIAL MENTION” шагнал, Улаанбаатар кино наадамд тус киноны найруулагч, зураглаач нар шилдгээр шалгарч, олон шагналын эзэд болсон.

Улаанбаатар хотын хахир өвлийн өдрүүд, түүнийг туулж буй нэгэн хөвгүүний энгийн түүхийг өгүүлэх тус кино эх орондоо нээлтээ хийх мөчид үзэгчид таван минутын турш тасралтгүй алга ташиж байсан юм. Энэ бол бидний зүрх сэтгэлд хүрч чадсаны илэрхийлэл билээ.

Туулай жилд тодорсон тунамал дүртэй Аравдугаар Богд

ӨРӨГ.МН

90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрсэн ерөөлт нэгэн үйл явдал энэ онд тохиосон билээ. Аравдугаар Богдыг тодруулах тухай асуудал 2016 оноос эхэлж, энэ цагаас хойш албан бусаар маш их мэдээлэл түгсэн.

Олон нийт Х Богдыг улстөрч эмээ Ц.Гарамжав болон бизнесмен ээж Н.Мөнхнасангаар нь  хүлээн авч, багагүй шүүмжилсэн ч түүнийг ном ёсоор нь харах, ойлгох хүмүүс ч их байсан тул хэдийнэ хүлээн зөвшөөрчээ.

2015-2016 онд Монголоос янз бүрийн газар оронд төрсөн 100 мянга орчим хүүхдийн нэрсээс хэд хэдэн удаагийн давтамжтай шалгуур хангаж, эцэст нь эл хүүгийн нэр гарч ирсэн гэлцдэг.  Аравдугаар Богд ихэр бөгөөд одоогоор их номын эрдэмд шамдан суралцаж буй.

Ромын пап Францис: Монголын уудмыг бид Бородин хөгжмийг сонсох мэт сайхнаар мэдрэх болно
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис дурсгалын дэвтэрт бичсэн тэмдэглэл
Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголио Монгол Улсад айлчилсан нь дэлгэр цагийн онцлох үйл явдал байлаа. Дэлхийн нэртэй “The Guardian”, “Reuters” агентлагийн тоймчид Ромын папын айлчлал Монгол Улсад геополитикийн чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна. Тэр ч утгаараа Ромын папын айлчлалын талаар дэлхий дахин шуугиж байсан билээ.
Тэрбээр нутагтаа очоод, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Үндэс угсаа, ёс заншил, ахмад буурлуудаа дээдлэн, байгаль дэлхийтэйгээ эвсэн аж төрдөг, тэнгэр өөд ширтэн, БҮТЭЭГЧ-ийн амьсгалыг мэдэрдэг Монголын ард түмэнтэй уулзах надад сайхан байлаа” гэсэн байдаг.

Дэлхийн алдартнууд Монголд

Хүргэлт ирлээ" шоуны продюсер: Зураг авалтын явц үнэхээр хүнд хэцүү байсан

2023 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 564,013 жуулчин ирсний 129,910 нь солонгос жуулчин. Тэд нийт жуулчны 23.3 хувийг эзэлж буй. Зуны саруудад нэлээд олон алдартан, жүжигчин Монгол Улсад ирсэн.

Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг буюу Хан Гитэ болон бусад алдартай жүжигчдийн Монголд зочилж бэлтгэсэн нэвтрүүлэг тус улсын өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр ч тархаад буй.

Мөн Tik Tok дээр хоёр сая дагагчтай, Instagram дээр хагас сая дагагч бүхий Солонгос улсын Plus Size Model – Ssunbiki, гурван найзын хамт ирсэн.

Дэлхий даяар 70 сая гаруй дагагчтай “Nas” компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан “Nas Summit Mongolia” арга хэмжээнд нийт 1000 контент бүтээгч залуус оролцсон юм.

Nas Daily -тэй хамт Дижитал ертөнцөд амжилтад хүрсэн 20 контент бүтээгч биеэр хүрэлцэн ирж туршлагаасаа хуваалцсан. Эдгээр нь Монгол Улсын аялал жуулчлал, соёлын салбарт маш эерэг нөлөө авчирч буй. Dobu.mn ололт, амжилтын эхлэлийг тавьсан эдгээр үйл явдуудыг онцоллоо.

Зургийн тодорхойлолт алга байна.

Аялал жуулчлал, соёл урлагийн олон арга хэмжээ энэ онд болжээ. Тэдгээр нь Монгол Улсад бүхий л талаараа ач холбогдол өндөртэй байв. Гэвч баяр хөөртэй олон мэдээний хажуугаар дотоодын ажилчид мөн өөрсдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн үйл явдлууд ч өрнөсөн юм. 
Төрийн албан хаагчдын цалингийн асуудал
МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага МБШУ-ы ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооноос 2023 оны нэгдүгээр сарын 17нд инфляцын түвшинтэй уялдуулан, иргэд хөдөлмөрчдийн цалин хөлсийг ялгаварлалгүй 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхгүй бол хуулийн дагуу тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн билээ. Уг тэмцэлд соёл урлагийн салбарын ажилтнууд болон багш нар ч нэмэгдсэн.
Цалинг 50-иас доошгүй нэмэгдүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
Соёл урлагийн салбарын ажилчид

Урлагийн салбарынхан өнгөрсөн тавдугаар сард гэхэд улсын дундаж цалингаас 2.5 дахин бага буюу 570-995 мянган төгрөгийн хооронд цалин авч байсан. Амьдралын хэрэгцээнд хүрэлцэхгүй цалинтай мэргэжлийн соёл урлагийн байгууллагын төлөөллүүд нэгдэн, Соёлын яаманд цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаялт зарласан билээ.

Мэдээ.МН

Тэдний цалингаа нэмүүлэх шаардлагыг Соёлын яам хүлээн авч, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд энэ ондоо багтаан соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлэхээр шийдвэр гарсан юм.

Мөн орон нутагт ажиллаж байгаа соёлын байгууллагуудын ажилтан, албан хаагч нарт таван жил тутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор болов. Өөрөөр хэлбэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 432 байгууллагын 3002 албан хаагчид таван жил тутам тэтгэмж олгохоор болсон юм.

Багш нарын эсэргүүцлийн жагсаал

Боловсролын салбарын ажилтны цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

Боловсрол, шинжлэх ухааны яам, БШУҮЭХ-ны хооронд 2022-2023 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн биелэлт хангалтгүй байгаа тул салбарын багш, ажилчид эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд эхлүүлж байв.
Мөн МҮЭХ-ноос эрүүл мэнд, соёл, төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх санал шаардлагыг холбогдох салбарын төлөөлөл тавьж байлаа. Өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс багш нарын цалин 1.273.000 төгрөг болж нэмэгдэв.
2021 оны есдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг, 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны 9 дүгээр сард 24,3 тэрбум төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 35,2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 60,1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгосон байдаг.
Энэ мэтчилэн соёл урлагийн салбарт сайнтай саартай олон үйл явдал болжээ. Бүтэн жилийн хугацаанд манай улсын соёл урлагийн салбарынхан өөрсдийн чадал чансааг дэлхий дахинд гайхуулж, дотооддоо ч шинэчлэлт бүтээн байгуулалтыг хийсэн байна. Ирэх жилийн итгэл найдварын оч болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэлээ.
А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу