Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна.

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр,  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус.

Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газраар -2…-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28-НААС 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Арванхоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +4…-1 градус.

Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу