Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн (2023.12.27) хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,

  • “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, 
  • “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнийг гадаад улсад бэлтгэх төслийн талаар зэрэг 44 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу