Ирланд улсад амьдарч байсан монгол эмэгтэй болох Ц.Уранцэцэг рүү халдаж, амийг нь хөнөөсөн 17 настай хүүд бүх насаар нь хорих ял оноожээ.

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сард Ирландад 48 настай Ц.Уранцэцэг гэх монгол эмэгтэй халдлагад өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогч бүсгүй ажлаа тараад, харьж явахдаа Дублин хотын төв гудамжинд хүзүүндээ хутгалуулан, эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм. Эл хэргийг шүүх гурав дахь шатны хурал болж, хэргийг үйлдсэн гэмт этгээд болох 17 настай хүүг бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр болжээ.

Сануулахад, 2022 оны нэгдүгээр сард Дублин хотын Гэгээн Кевиний сүмд Ц.Уранцэцэгийн дурсгалыг хүндэтгэх ёслол болж, Ирландын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс эмгэнэл илэрхийлж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу