“Parasite” киногоор дэлхийд танигдсан жүжигчин И Сон Гюүн өнөөдөр (2023.12.27) өглөө амиа хорлосон байдалтай олдсон талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Тодруулбал, 10:30 цагийн үед Сөүл хотын төвд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс 40 гаруй насны эрэгтэй машин дотроо амьсгал хураасан байдалтай олдсон байна. Цогцсыг таниулж, жүжигчин И Сон Гюүн болохыг тогтоожээ. 

Цагдаагийн байгууллагаас түүнийг шөнийн цэнгээний газар болон бусдын гэрт хар тамхи хэрэглэдэг байсан гэх хэргээр шалгаж, хэд хэдэн удаа байцаалт авчээ. 

Мөрдөн байцаалтын явцад тэрбээр Үндэсний шүүхийн шинжилгээний албаны лабораторид шинжилгээ өгөхөд сөрөг буюу хар тамхи хэрэглээгүй гэсэн хариу гарсан байна. Гэвч тус улсын иргэд түүнийг хар тамхины хэрэглэдэг хэмээн буруутгасаар байжээ.

Жүжигчин И Сон Гюүн 1975 онд төрсөн бөгөөд “Parasite”, “My Mister”, “Payback”, “Helpless” зэрэг олон кинонд дүр бүтээсэн. Түүний хамгийн сүүлд тоглосон кино “Sleep” нэртэйгээр энэ онд гарсан билээ. 

Эх сурвалж: YONHAP
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу